
- Барилгын ажлыг хялбаршуулж, бүтээмжийг нэмэгдүүлнэ
- Алсын хараа
- Барилгын салбарын хүний нөөц, захиалагч нарыг холбосон Монголын №1 платформ байна
- Эрхэм зорилго
- Барилгын салбарын ажиллагсдын ур чадварыг эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэх цогц системийг бий болгоно
Бидний тухай
300K
Харилцагч
200K
Гүйцэтгэгч
100K
Захиалагч
100K
Ажлын байр

Д.Санжсүрэн
ARTUM үүсгэн байгуулагч, CEO
Ямарч улс оронд барилгын салбар бол хамгийн их оролцогчтой, ажилтантай, чухал салбар байдаг. Монгол улсын хэмжээнд барилга бүтээн байгуулалт, засал үүнийг дагасан олон тооны гүйцэтгэлийн ажлуудыг хийх шаардлага урган гарч байдаг. Тухайн салбарын хэрэгцээ зөвхөн Барилгын компаниудад төдийгүй бидэнд өөрийн байшин барилгаа өөрчлүүлэх, засуулах хэрэгцээ шаардлагууд өдөр тутам гарсаар байдаг. Энэхүү хэрэгцээ шаардлагыг одоогийн байдлаар хүмүүс зарын сайтууд, FB, найз нөхөд, танилын хүрээгээр дамжуулж, асууж сураглах байдлаар хангаж байна. Энэ нь чанарын, хариуцлагын болоод санхүүгийн асуудлуудыг араасаа дагуулдаг. Барилгын компани, туслан гүйцэтгэгч төрөл бүрийн бригадуудыг нэг дороос харж, цаг хугацаа орон зай хэмнэх, өөр хоорондоо харилцаа үүсгэж, ойлголцож, хамтран ажиллахад туслах цогц системийн эхний хувилбарыг гарган үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Биднийг дэмжин
ажилддаг та бүхэндээбаярлалаа
ажилддаг та бүхэндээбаярлалаа

